Хурандаа нар хандивын аянд нэгдлээ

img

 

Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн бэлтгэл хурандаа Ч.Амгалантуяа, Б.Баянмөнх нар тус бүр 100 мянган төгрөгийн хандивыг илгээлээ.

 

Бэлтгэл хурандаа Ч.Амгалантуяагийн хувьд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан бол Б.Баянмөнх хурандаа мөн аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын даргын албыг хашиж байсан юм.

 

Эрхэм хурандаа нар “Дэлхий нийтийг түгшээж байгаа вирусийн халдвараас эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлж, амрах завгүй ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид болон Онцгой байдлын байгууллагынхаа нийт алба хаагчиддаа баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүхний минь хичээл зүтгэл, ард иргэдийн эвийн хүчээр энэ эрсдэлт нөхцөл байдлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ баярлалаа” гэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Tear zil ongoc av geed baahan mungu handivlasan odoo tier ongoc ugui mungu ugui hurelsuh badral hoer tuusan shuu iimd ter mongiig garguulz azillah shardlagatai
2020-03-08
tsagdaa armiin mungulug hurandaa generaluud yum uguh boloogui yum bh daa yalnguya tsagdaagiin hurungujsun hurandaa nar horoo gargaj ene ued handib ugmuur doo
2020-03-08
ХАНДИВЫН ДАНСАА ШИЛЭН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. САНГИЙН ЯАМНЫ САЙТАД ОРУУЛААД ХААНА, ЮУНД ЯАЖ ЗАРЦУУЛСАНЫГ ИЛ ТОД БОЛГОХ ЁСТОЙ. ЭНЭ ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫГ САНГИЙН ЯАМ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ОНЦГОЙ КОМИСС НЬ ЮУНД ЗАРЦУУЛАХАА АЛБАН ЁСООР ТУШААЛ БОЛГОЖ ГАРГАН ЭНЭ ШИЛЭН ДАНСАНД НЬ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЗАРЦУУЛСАН ЗАРЦУУЛАЛТ, ХҮЛЭЭЖ АВСАН БҮХ ЗҮЙЛ НЬ ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ. ҮНЭХЭЭР ДАРГА НАР НЬ ЭНЭ ИХ МӨНГӨӨР ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ ШҮҮ.ИНГЭТЛЭЭ АРД ТҮМНИЙГ ИТГЭЛИЙГ ТА НАР АЛДСАН ШҮҮ... БОДОЦГООГООРОЙ.
2020-03-08
Аодо:
ОБЁГ ДАРГА БАДРАЛ ДЭД ДАРГА АРИУНБУЯН ГЭХ АВИЛГАЧ ЯЛЛАГДАГЧ 2 ХУЛГАЙЧ ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ГАРГАХ БОЛООГҮЙ ЮУ.ЭНЭ ХАНДИВЫН ДАНСАНДАА ХЯНАЛТ ТАВИАРАА НОВШНУУД МӨНГӨ ХАРЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ. ШУНАЛ ЧИНЬ ГАЙ БОЛЖ ҮЙЛЫН ҮРЭЭ ЭДЭЛЖ ЯЛАА ЭДЛЭХ ТАВИЛАНТАЙ БАЙДАГ ЮМ ЭС БӨГӨӨС ҮР УДАМД НЬ ҮЛДЭНЭ ИЙМ ЗАЯА ТАВИЛАН БАЙДАГ ЮМ ДАА МАЛНУУДАА.
2020-03-08
ZOCHIN:
AVILAGACHID L HARIN NEGDEED UGMUUR YMDAA.
2020-03-07