ШУУД: "RE/MAX"-ын 16 ажилтныг тусгаарлаад байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусийн халдварын тархалтын талаар цаг үеийн мэдээллээ хийв. Коронавирусийн тархалт 99 оронд тархжээ. Тиймээс гаднын улс оронд зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа. Өчигдөр "Re/max" компанийнхан компанийн хамт олон гадаадад зорчсон, Франц, ОХУ-аас дамжин иргэд ирсэн, халдварын голомттой хэсэг байсан зэрэг мэдээлэл иржээ.
Хятад улсад шинэ коронавирусээр амиа алдсан хүмүүсийн тоо буурсан бол зарим улс оронд халдварын тархалт идэвхжсэн байна.
ЭТҮГ-ын дарга н.Буянжаргал:
-Ажиглалтад 901 хүн байна. Жаргалантын амны сувилалд тусгаарлагдсан 14 хүний шинжилгээ сөрөг гарсан. Өнөөдөр гарч байгаа. Сэжигтэй тохиолдол гарвал хаашаа хандах вэ гэдэг зөвлөмж хүргэж байгаа. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрвэл амны хаалтаа зүүгээд, гараа сайтар угаагаад, гэртээ өөрийгөө тусгаарлаад 108, 105 дугаарын утсаар ярьж, зөвлөгөө авна. Дорноговь аймгийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа. Франц улсын иргэн гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга н.Амбасэлмаа:
-Гуравдугаар сарын 7-нд сэжигтэй 7 тохиолдлыг хүлээж авч, ажиглаж байна. Ард иргэддээ гадаад руу аялахыг хязгаарлах зөвлөгөө өгч байгаа.
АНУ-ын Лас вегас хотод болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд 60 гаруй орны 6000 төлөөлөгч оролцжээ. Энэ форумд манай улсаас "Re/max"компанийн олон салбарын ажилтнаас бүрдсэн 24 хүн оролцсон байна. Форум хоёрдугаар сарн 23-28-нд болсон. Эхний хүмүүс гуравдугаар сарын 3-нд ирсэн.
Нийтдээ 16 хүний ажиглалтад авлаа. Тэд ажиглалтад авахад гаднын үйл ажиллагаанд оролцсоноо хэлээгүй. Тухайн форумд оролцсон Канад улсын иргэн коронавирус өвчин туссан нь нотлогдсон байна.
Одоо найман хүнийг ирвэл тусгаарлаад байна хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ