Европоос ирэх зорчигчдын тоог хязгаарлах эсэхийг хэлэлцэнэ

Улсын Онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Европоос ирэх зорчигчдийн тоог хязгаарлах, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх талаар асуудал хэлэлцэнэ.
Мөн #Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний авах, нүүрс тээвэр, газрын тосны экспортын журмыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ