Нийслэлчүүд гудамжинд бие засч, нус цэрээ хаясаар байна


Нийслэлийн Засаг Даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчний тархалт, COVID-19 вирусээс сэргийлэх чиглэлээр, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллагын 71 байгууллагын 6705 албан хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна.
Зургаан хоногийн өмнө албаны хүмүүс нийтийн эзэмшлийн гудамж талбайн хяналт шалгалтаар 281 мянган иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 29 мянга 129 иргэнд анхааруулга, зөвлөмж өгч 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан тухай мэдээллэсэн.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2020.03.09/ өгсөн мэдээллээр зөрчил гаргаж, торгууль иргэдийн тоо нэмэгдсэн байна. Тодруулбал зөрчил гаргасан 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Үүнээс 1100 орчим нь гудамж талбайд нус цэрээ хаясан, 650 гаруй нь гудамж талбайд бие зассан зөрчил илэрчээ.
Иймд цагдаагийн байгууллагаас хөл хорио дуустал тасралтгүй арга хэмжээ авч, хяналт шалгалтыг үргэлжүүлж хотын соёлыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах аж.
Томуу, томуу төст өвчин болон вирусийн халдвараар урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ:

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
✅ Түүхий ус уухгүй байх;
✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;
✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ