COVID-19: Шанхайн Диснейленд хэсэгчлэн нээгджээ

img

 

Хятадын Шанхай хот дахь Диснейленд тус улсад шинэ төрлийн титэм вирус дэгдсэний дараа хаагдсан юм. Харин өвчний тархалт хумигдаж байгаатай холбоотойгоор энэ паркийн зарим объектуудыг нээсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тоглоомын төвийн гол объектууд урьдын адил хаалттай, харин дэлгүүр, кафе, амралтын бүсүүд зочдыг хүлээн авч эхэлсэн байна. Эдгээр газрууд нь тодорхой цагуудад, хязгаарлагдмал тоогоор зочдыг хүлээж авахын дээр хүмүүсийг нэвтрүүлэхдээ биеийн халууныг хэмжиж, амны хаалт зүүх шаардлага тавьж байгаа аж.

 

Эргэн сануулахад, Хятадын Шанхай хотод байх Диснейленд шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас нэгдүгээр сарын 21-нд хаагдсан бөгөөд үйл ажиллагаагаа хэзээ сэргээх талаар мэдэгдэл хийж байгаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ