Монголд ирсэн франц иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Улсын онцгой комисс хуралдлаа. Гуравдугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвар авчээ. Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна.
Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо.
Одоо замд явж байгааг хот руу оруулна. Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байгаарай.
Монголд коронавирусийн анхны тохиолдол илэрчээ
2020 оны 3 р сарын 02 ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр COVID- 19 илэрсэн байна.
Дээрх иргэн нь Францын "Арева" компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Арева компанийн байранд тусгаарлаад байна гэсэн мэдээлэл байна.
Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ