
“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг батлахаар болов.
Энэ нь төсөвт байгууллагууд, төр, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд хамаатай. Журмын дагуу дээрх байгууллагууд төсөв, санхүүгийн мэдээллээ ил тод болгон, төсвийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулж, танилцах боломжоор хангах боломжийг бүрдүүлэх юм байна.
Нийтэд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг сангууд, тухайлбал “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сургалтын төрийн сан”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” зэрэг байгууллагын мэдээллийг цахим хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэж байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байлаа.
Энэ асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад тэмдэглэлээр үүрэг болгов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ