Та, бидний энхийн төлөө ТЭД ажилласаар...

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс /2020.03.10/ хуралдаж Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Цастай, шуургатай ч цагдаагийн алба хаагчид үүргээ гүйцэтгэн та, бидний эрүүл энхийн манаанд бэлэн жагсчээ.
Засгийн газраас албан байгууллагуудад гэрээсээ, онлайнаар ажлаа явуулах зөвлөмжийг өгч байгаа. Гэсэн ч цагдаа нарт гэрээсээ ажиллах боломж үгүй тул шуурга сөрөн зогсож л байна. Яг одоо Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын нөхцөл байдал гэвэл ийм...
Та, бидний төлөө цаг наргүй, цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан ажиллаж байгаа бүх алба хаагчиддаа талархаж тавьсан шаардлагыг нь биелүүлж иргэний үүргээ гүйцэтгээрэй.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ