Т.Гантөмөр: Нөөцийн мах савлах нийлэг уутны хомсдол үүссэн

Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр /2020603611/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нарын албаны хүмүүс өгөв.
Нөөцийн мах өчигдрөөс /2020.03.10/ эхэлж худалдаанд гарсан тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр нөөцийн мах олдохгүй байгаа тухай асуудлыг иргэд хэлж байна.
Энэ талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Нийт 15 аж ахуй нэгж байгууллага өнөөдрийн байдлаар 13 мянга орчим тонн махыг хөдөө орон нутгаас бэлдэн тээвэрлэж, зориулалтын агуулахад хадгалаад, Мал эмнэлгийн газраас стандарт хангасан гэж үзсэн. Одоогоор бүх махыг хөрөөдөж, савлах ажил явагдаж байна. Гуравдугаар сарын 9-нд худалдаанд гарах байсан ч вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хил хаасантай холбоотойгоор савлагааг бэлтгэх нийлэг уут дутсан. Байгаа нөөц бололцоогоо савлагаа явуулж дуусаад өнөөдөр 15.00 цагаас эхний удаад гэр хорооллын болон зорилтот бүлгийн 147 хороонд 279 дэлгүүрээр савласан махыг худалдаалж эхэлнэ. Нэг хороонд 1-3 дэлгүүр нөөцийн мах худалдан, борлуулна" гэлээ.
Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгжүүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савласан бөгөөд үхрийн ястай мах 1 кг нь 7,700 төгрөг хонины ястай мах 1 кг нь 6,700 төгрөг, ямааны ястай мах 1 кг нь 6,220 төгрөг байх аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ