COVID-19: Сэтгэл, санаа хямарсан хүмүүс СЭМҮТ-д хандаж байна 

img
Гэрэл зургийг MPA.mn

 

COVID-19 вирусийн халдварын тархалтын улмаас иргэд, олон нийтийн сэтгэл санаа хямарч, сэтгэлзүйн эмгэгийн шинж тэмдэг илэрвэл СЭМТ-ийн 18002000 утсанд хандах боломжтой. Тус эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагаар сэтгэлзүйн дэмжлэг хүссэн бүх хүнд зөвлөгөө өгч байгаа юм.

 

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл "Нийт хүн амын дунд сэтгэл түгших байдал ажиглагдаж байна. Энэ бол сэтгэлзүйн хэвийн урвал буюу шийдвэрлэж болдог хэв шинж. Шийдвэрлэхгүй бол сэтгэцийн тулгамдсан асуудал болох эрсдэлтэй. Сүүлийн долоо хоногт ирсэн дуудлагуудын 40 гаруй хувь нь COVID-19 вирусийн улмаас сэтгэл санаа шаналсан хүмүүс "Одоо яах вэ" гэдэг асуултыг ихээр тавьжээ. Сэтгэл, санаагаа зовоолгүй эмч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд итгэж хэвийн амьдралаа үргэлжлүүлж, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй" гэлээ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

СЭМҮТ-ийн садомазо их эмч нар аа, бид та нарыг ална!
2023-05-12