"Хөвсгөл нуур" зочид буудлын хамгаалалтыг буулгав

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах "Сити тауер" оффис буюу "Хөвсгөл нуур" зочид буудлыг цагдаагийн хамгаалалтад авчээ.
Учир нь тус буудалд байрласан Польш улсын хоёр иргэнээс COVID-19 вирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул Яаралтай тусламжийн 103 утсанд мэдээлэл өгсний дагуу эмч, эмнэлгийн ажилтнууд үзлэг хийсэн байна. Үзлэгээр тус иргэдийн биеийн байдал сайн, халуурсан зовиургүй байжээ.
Иймд зочид буудлын хамгаалалтыг буулгаж, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ