АНУ-ын цэргүүд Уханьд вирус авчирсан гэж Хятадын дипломат сэрджээ

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр шинэ төрлийн титэм вирус дэгдсэн Ухань хотод вирус Америкийн цэргүүдийн буруугаас болж тархсан гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь үзэж байгаагаа Твиттер хуудсандаа бичжээ.
"АНУ-д анхны тохиолдол хэзээ гарав? Хичнээн хүн халдвар авав? Тэд ямар эмнэлэгт хэвтэж байна. Чухамхүү Америкийн цэргүүд тахлыг Уханьд авчирсан байж болзошгүй. АНУ-д халдвар авсан хүмүүсийн тухай мэдээллийг нийтлэ, бидэнд бүгдийг тайлбарлах ёстой!" хэмээн тэрбээр бичсэн байна.
Гэхдээ ГХЯ-ны төлөөлөгч Ухань хотод АНУ-ын цэргийн албан хаагчид ямар байдлаар вирус авчирсан байж болох талаар тодруулсангүй.
Эргэн сануулахад, шинэ төрлийн титэм вирусийн халдвар өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод бүртггэдсэн. Энэ халдвар дэлхийн зуу гаруй оронд тархсан бөгөөд улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварыг "цар тахал" хэмээн зарласан юм. ДЭМБ-ын мэдээлснээр, 118 мянга гаруй хүн халдвар авч, 4.3 мянга орчим хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ