Увс аймаг дахь Англи улсын иргэний хариу сөрөг гарчээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.

 

Уг иргэнтэй онгоцоор хамт зорчиж ирээд Увс аймгийг зорьсон Англи улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны твиттер хуудсандаа жиргэжээ. Энэ талаарх албан ёсны мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагт өгнө.

 

Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдан сорьцийг Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэсэн. Тус иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

 

Өнөөдрийн байдлаар Франц улсын иргэний ойрын хавьтлын 176 хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдоод байгаа юм.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
sorog garsan bol hurdan buzaah heregtei shdee
2020-03-13
Наад англиа хурдан буцаа. 1э хоноод ханиалгаж эхлэхээрээ их халдвар тараадаг. Тэр хүртэл бусдад халдаагаал явж байгаа. Англи эмнэлэг үнэгүй юм чинь тэнд эмчлүүлэг
2020-03-13