Зааны өдөр: Тайландын шүтээн амьтан хэрхэн амьдардаг вэ?

Тайландад жил бүрийн гуравдугаар сарын 13-ныг "Зааны өдөр" болгон тэмдэглэдэг байна. Одоогоос 57 жилийн тэртээ тус улсын Вант улсын ойн департамент зааныг үндэсний билэгдэл амьтан хэмээн тунхаглажээ. Олон зууны туршид заан Тайландын оршин суугчдад хамгийн хүнд хүчир ажил хийхэд нь тусалж, хамгийн шилдэг хамтрагч нь байлаа. Тайландад Зааны өдөр тэмдэглэж байгаатай холбоотойгоор Известия фото сурвалжилга оруулсныг орчуулан хүргэж байна.
Нутгийн заанууд ажилгүй байна гэж үгүй. Мод бэлтгэлд ажиллаж байгаад хүчирэхээ больсон энэ заанууд шинэ ажилтай болжээ. Тэд орон орны далбаатайгаар хөл бөмбөг тоглож, жуулчдыг баясгадаг гэнэ.
Будда мэндэлснийг тунхаглаж байсан заан амжилт авчирна гэж тайландчууд итгэдэг.
Ариун амьтны дүрс сүм, цэцэрлэгт хүрээлэн, гудамж гээд хаа сайгүй бий. Тайландад цагаан зааныг илүүтэй үнэлэх бөгөөд цагаан заан эзэн хааны мэдэлд байдаг.
Тайландын хойд хэсэгт заануудад зорилсан тусгай эмнэлэг бий. 1993 онд энэ эмнэлэг нээгдсэнээс хойш нүд нь өвдсөнөөс эхлээд дэлбэрэлтийн шарх авсан гээд төрөл бүрийн өвчинтэй 2265 заан хүлээн авч эмчилжээ. Зураг дээрх зааныг Моша гэх бөгөөд долоон сартайдаа Мьянмад мина дээр гишгэн, нэг хөлөө алдсан байна. Эмнэлэгт түүнй амь насыг аварч, хиймэл хөл хийж өгчээ.
Заанууд энэ улсад болж буй бүхий л парад, ёслолын ажиллагаа тэр дундаа хаан ширээнд залах ёслолд оролцдог аж.
Мьянматай хил залгаа оршх нутагт зааны асрамжийн газар байдаг. Энд хүний буруугаар гэмтсэн, хүнд өвчин туссан заанууд амьдардаг аж. Эндэхийн заануудыг 10 жилийн туршид Их Британийн сайн дурн үйлстэн Пол Бартон төгөлдөр хуур тоглон сэргээж байгаа гэнэ. Саяхнаас Бартоны дөрвөн настай охин Эмили энэ ажилд нэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ