ОХУ-ын иргэд Монголоос чартер нислэгээр нутагруугаа буцаж болно

img

 

Монгол улс олон улсын төмөр замын харилцааг бүрэн цуцалсан шийдвэр гарсантай холбоотойгоор ОХУ руу буцах боломжгүй болсон иргэд Москва руу чартер нислэгээр буцаж болно гэж Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ. 

 

"Урьдчилсан мэдээллээр агаарын тээврийн нэг компани Москва хүртэл чартер нислэг зохион байгуулна. Тийзний үнэ эконом ангилал 432 доллар, бизнес ангилал 804 ам.доллар байна" гэж ЭСЯ-ны мэдэгдэлд онцолжээ.

 

ОХУ-ын Элчин сайдын яам Монголоос ОХУ руу явах хүсэлтэй Оросын иргэдийг гуравдугаар сарын 31 хүртэл консулын хэлтэст бүртгүүлэх боломжтой гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ