Л.Мөнхтүшиг: БНСУ-д COVID-19 халдвар авсан Монголын нэг иргэн бүрэн эдгэрсэн
2020-03-14

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо. 

 

Caption


БНСУ-д хоёр монгол иргэн COVID-19 вирусийн халдвараар өвчилсөн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн.

 

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "БНСУ-ын Тэгү хотод байдаг Монгол Улсын иргэн 28 настай Б-д ханиадны шинж тэмдэг илэрсэн тул хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийнхээ эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд  эерэг хариу гарсан бөгөөд COVID-19 вирус илэрсэн.  Гэхдээ тус улсын мэдээллэснээр вирусийн хэмжээ маш бага байсан тул уг иргэнийг гэрийн хорионд байх зөвлөмж өгч, эмчилгээ бичиж өгч буцаасан. Тухайн иргэн 14 хоног гэртээ тусгаарлагдсаны дараа гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд давтан хоёр удаа давтан шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан. Өнөөдрийн байдлаар тухай иргэн эрүүл саруул байна.

 

Манай улсын хоёр иргэн гэх мэдэлэл тархсан. Нэг иргэн нь БНСУ-ын Сөүл хотод байсан Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад хоёрдугаар сарын 25-ны өдрийн  17:40 цагт нас барсан тухай өмнө нь мэдээлж байсан.  Энэхүү иргэн маань элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан гэдгийг тухайн улсаас мэдээлсэн. Тиймээс шинээр хоёр хүн халдварласан гэдэг мэдээлэлд автаж айж сандрахгүй тайван байж болно" гэлээ. 

 

ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн 9 оронд COVID-19 вирус нэмж бүртгэгдэн өвчлөл дэгдсэн орны тоо 132 боллоо. Цар тахлын голомтын цөм нь европ тив болоод буйг ДЭМБ-ын ерөнхийлөгч мэдээлсэн. Шинээр халдварын 7499 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 342 хүн нас барж 4955-т хүрчээ. БНСУ-д хоногийн хугацаанд 110 тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна. Манай оронд өвчлөл гарахгүй гэдэг хандлага маш их аюул дагуулж байгааг ДЭМБ-ын ерөнхийлөгч анхааруулсан" гэлээ. 

 

Франц улсад 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 800-аар нэмэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээллэсэн байна. БНХАУ-ын дараах халдварт нэрвэгдсэн улс Итали, Иран болоод байна. Европ тивийн эдгээр улс нь эрүүл мэндийн тогтолцоо өндөр хөгжсөн орон боловч тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь анхаарал татаж эхэллээ. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Манай улсын хувьд нэгдүгээр сараас хойш 1298 хүнийг тусгаарлан ажиглалтад авч хянасан байна. Өнөөдрийн байдлаар 637 хүн ажиглалтад байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн, Австрали, Франц улсаар зорчсон өгүүлэмжтэй гурван гэр бүлийн 13 хүнийг нэмж тусгаарласан.

 

Халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас хөнгөн хүн 14 хоног, хүнд буюу маш хүнд хүн 3-7 хоног эмчлэгдэнэ гэсэн тооцооллоор эм, эмнэлгийн хэрэгслийг ханган ажиллаж байна. Хүчил төрөгч өтгөрүүлэгч, хүчил төрөгчийн баллоныг нэлээд хангаж байгаа. COVID-19 вирусээр өвчилсөн хүнд уушгины хүндрэл үүсч байгааг олон улсын сургамж жишээ харуулж байгаа учраас эдгээр хэрэгсэл нэн шаардлагатай гэж үзсэн" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
havitagch?:
ene edgersen mongol uur havitagch mongolchuud baigaagui yu? ih l sejigtei medegdel yavaad baihiin
2020-03-15
Иргэн:
Өндөр цалинтай ажил хийж өөрсдийнхөө төлөө явчаад юундөө төр засаг гэж дайраад байнаа. Ядахдаа энэ хүнд үед өөртөө хэдэн төгрөг зарцуулчаач дээ. Ямар хандив өгөх гэж байгаа биш. Тэгээд ч солонголт вирус тархаагүй бол та нар эх орноо гэж ирэхгүй шүү дээ.
2020-03-15
Иргэн:
Харамсалтай нь оруулсан сэтгэгдэл нийтлгюэгдэхгүй байна даа
2020-03-15
Иргэн:
Солонгост өөрсдийнхөө төлөө л өндөр цалинтай ажил хийх гэж явсан биз дээ. Энэ хүнд үед өөрөөсөө мөнгөө гаргаад ирэх хэрэгтэй шүү дээ. Та нар солонгост короновирус гараагүй бол эх орноо гэж ирэхгүй шүү дээ. Наад цуглуулсан мөнгөнөөсөө өөрийнхөө төлөө л царцуулж байгаа биз дээ. Ямар монголд хандив өргөж байгаа биш. Юундаа нарийндаа хатаж гоншигноод байгаа юм. Хаана байна та нарын эх оронч сэтгэл чинь.
2020-03-15
zochin:
JDY-giin hulgaichidaaraa naad mungiig n garguulach jiriin ydarsan ard tumnee hoosolhoos uur uch medehgui shunaj handaggui zasgiin gazar ulsiin ih hural erunhiilugch 3 berd hachig huvalz nar
2020-03-14
ёстой нэг ѳлѳн тѳрийн дээрэмчидын нүүр царайг харж бна уу ?монголчууд аа?малаасаа долоон дор харьцаж бгаан улсын нѳѳцѳѳс малдаа ѳвс тэжээл ѳгч туслаж дэмжиж байдаг.гэтэл хүнийг мѳнгѳтэй авдарнууд ирж бгаа гэж үзэж байх шив?эх орондоо ах дүү аав ээждээ маш их тус дэмжлэг үзүүлж харийн оронд хѳгшин залуу гэлтгүй цаг наргүй ажиллаж сурч хѳдѳлмѳр хийж ѳѳрсдийнхѳѳ тѳлѳѳ тэмцэж явсан болохоос халамж хүртэж бэлэн хоол идэж ууж ажилгүй монголд хэвтээгүй юм шүү.энэ хүмүүсээс мѳнгѳ битгий ав.ард түмний татвар хандив нѳѳц сангаасаа бүх зардалыг энэ ѳлѳн тѳр нэг удаа даах ёстой.эх орондоо ирж их зүйлийг хийж санаачилах залуус хүмүүс шүү дээ.эх орон эх нутагтаа тавтай морил.энэ тѳрийн дээрэмчдын нүүр царайг харахаас дургүй хүрч бна.
2020-03-14
Иргэн:
Харамсалтай нь оруулсан сэтгэгдэл нийтлгюэгдэхгүй байна даа
Иргэн:
Солонгост өөрсдийнхөө төлөө л өндөр цалинтай ажил хийх гэж явсан биз дээ. Энэ хүнд үед өөрөөсөө мөнгөө гаргаад ирэх хэрэгтэй шүү дээ. Та нар солонгост короновирус гараагүй бол эх орноо гэж ирэхгүй шүү дээ. Наад цуглуулсан мөнгөнөөсөө өөрийнхөө төлөө л царцуулж байгаа биз дээ. Ямар монголд хандив өргөж байгаа биш. Юундаа нарийндаа хатаж гоншигноод байгаа юм. Хаана байна та нарын эх оронч сэтгэл чинь.
АНУ-ын Нью-Йорк хотноо танхай этгээд тус улсад суралцдаг Солонгос эмэгтэй оюутныг маск зүүгээгүй хэмээн зоджээ. Энэ нь коронавирусийн халдвараас болж хятад солонгосыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсны нэг жишээ хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичжээ. 23 настай оюутан бүсгүй өнгөрсөн Мягмар гаригт Манхэттен дүүргийн дунд орших нэгэн барилга руу орох гэж явахдаа халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд нь тухайн оюутны суралцдаг хэлний дамжаа байрладаг байранд амьдардаг аж. Хохирогчийн мэдүүлснээр халдлага үйлдсэн этгээд “Чиний маск чинь хаана байна? Чи муу Хятад коронавирус авчирлаа” хэмээн түүнийг үсдэж, нүүр рүү нь цохисон аж. Хохирогч бүсгүй эрүү нь мултарсан байж болох гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Нью-Йорк хотын үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн шалгаж байна.
2020-03-14
moldab zaluu haldbar absan gey zarlah gesen Tungaa redaktor neeltei niigem forum kodoloh heregtei geed france irgen geed hudlaa medelel bolgoson. franc konsuliin fax-nd bol ene hun horvat, alban ulsiin irgen baletchin zaluu baisan. haniad hureed shuud polsh nutagta butsaad yabsan. buruu medee bol redaktor hariutslaga huldeg jamtai.
2020-03-14
ter mazedon ulsiin irgen baltawa shashintai zaluu baisan shuu. ulaan badrah gedeg ulan shadar saidiin nutag yum uu. Arewa holding iim jijighen ninja toohgui ordiig 3 terbum ebro abahgui shdee.
2020-03-14
nebteruuleg buruugui shuud efirt baisan redaktor buruutai hinalt tabiagui huuramch medee gargasan shdee.
2020-03-14
france zaluu bishee horvat ulsiin irgen enetheg mombai hotoos irsen. odoo mongol ulsad baihgui baigaa. ene kodolson medee bolhoor efirt garsan ug n redaktor shalgah heregtei baisan.
2020-03-14