ШУУД: Тусгай нислэгээр ирсэн иргэд тусгаарлах зардлыг өөрөө төлнө
БНСУ-д буй монгол иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штабаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ, ГХЯ, МИАТ ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд эх орондоо ирсэн даруйдаа 14 хоног тусгаарлагдана. Энэ хугацааны зардлыг тухайн иргэн өөрөө төлөх юм. Гэтэл иргэд тусгаарлах зардлыг шилжүүлэхдээ АТМ-аас шилжүүлэх, нэг иргэн 3-4 хүний төлбөрийг төлөх, мөнгө шилжүүлж буй монгол дахь ойрын хамаатан садан нь өөрийн нэрийг гүйлгээний утга дээр бичсэн зэрэг алдаа гаргаж Улсын онцгой комиссын шуурхай штабын ажилд хүндрэл учруулж байгааг хэллээ.
Тусгаарлах төлбөрийг нислэгийн өмнө шилжүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв төлбөр шилжүүлээгүй тохиолдол дараагийн ээлжийн хүмүүст тусгай нислэгт багтах боломжийг олгоно гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг анхаарууллаа.
Тусгай нислэгтэй холбоотой асуудлаар Шуурхай штабын 263554, дуудлагын 18001105 утсанд хандан мэдээлэл авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ