ВИДЕО: БНСУ-аас ирэх зорчигчдын тээшинд ариутгал хийж, тусгаарлана

img

 

Улсын онцгой комиссын шуурхай штабаас хэвлэлийн бага хурал хийлээ. Гадаад улсад түр хугацаагаар зорчиж байгаад эх орондоо ирэх санал тавьсан, хүндэтгэх шалтгаантай монгол иргэдийг татаж авахаар болсон.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Бэлтгэл  ажлыг хангаж, тодорхой арга хэмжээг зохион байгуулахаар болоод байгаа. БНСУ-аас 249 иргэнийг татан авч, "Энх саран" сувиллын газарт 203, Цэргийн эмнэлэгт 46 иргэнийг тусгаарлах юм байна. Зорчигчдын тээшийг ариутгал хийх юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-БНСУ-аас ирэх иргэдийн ачааг тусгай тээшинд 14 хоног тусгаарлана. Замын хөдөлгөөнийг маргааш 07:00 цагт нээх юм хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Хөдөлгөөн нээсэнтэй холбоотой иргэдэд ямар шаардлага тавих вэ?

 

-Иргэд зөвлөмжөө сайн бөглөх хэрэгтэй. Тусгаарлах байруудыг эртнээс бэлдээрэй гэдгийг холбогдох газруудад анхааруулсан. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Маргаашнаас үйлчилгээ хэвийн ажиллаж зам нээгдэх нь буруудаа. ОХУ, Казахстанд тохиолдлууд ихэсч байна. Манайд дулаараад эхэллээ. Одоо л хянамгай байх үе ирлээ дээ.
2020-03-15
Дэлхий нийтээр тархаад буй коронавирусын халдвар Европын орнуудад ихээхэн хохирол учруулсаар байна. Тэр дундаа Итали улсад халдвар эрчимтэй тархаж, нийт өвчлөгсдийн тоо 21157-д хүрч, 1441 хүн нас баржээ. Тус улсад хорио цээрийн дэглэм тогтоосон. Иргэдийг гадагш гарахыг хориглосон бөгөөд оршуулга хийхийг ч мөн хоригложээ. Үүний улмаас Бергамо болон Ломбарди зэрэг мужийн эмнэлэгийн цогцос хадгалах газар дүүрсэн байна. Тиймээс цогцос шатаах газрыг 24 цагаар ажиллуулж эхэлсэн байна. Италийн эмнэлэгүүд амьсгалын аппаратын дутагдалд орж, зарим өвчтөн, тэр дундаа өндөр настай иргэдэд эмчилгээ хийхээс татгалзаад буй. Мөн гэртээ ганцаар амьдардаг өндөр настнууд коронавирусын улмаас хамгийн их хохирол амсаж, эмнэлэгийн тусламж авч чадалгүй гэртээ амьсгал хураах тохиолдол гарах болжээ.
2020-03-15