Ж.Амгалан: Иргэдийг тусгаарласан хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлана

Улс, хот хоорондын автозамын хөдөлгөөний маргааш 07:00 цагаас нээнэ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ж.Амгалан:
-Маргааш 07:00 цагаас хөдөлгөөн нээнэ. Үүнтэй холбоотой иргэддээ анхааруул зүйл байна. Урьдчилж автозамын товчоод дээр очиж бөөгнөрөл, түгжрэл үүсгэдэг, албан бус замаар газар дөхөх гэж үздэг асуудал байж болохгүй. Ингэвэл та бүхний ажилд улам саад учирна. Товчоодоор нэвтэрч тээврийн хэрэгслүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг учраас бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгойлон хүсч байна.
Хорио цээрийн дэглэм сахиулж байх үед элдэв хаягнаас ташаа мэдээлэл явж, ажилд хүндрэл учруулж байна. Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийг хүндэтгэж, чанд сахиж ажилласан иргэддээ талархал илэрхийлье.
Хилээр орж ирж байгаа иргэдийг тусгаарлаж байгаатай холбоотой зарим онцлог, хэсгүүдийн замыг хаах ажлыг тухай бүрт хийнэ. Тухайлбал, Дорноговь аймгийн Улаанбадрах, Баян-Өлгийн Цагааннуурын боомт, Сэлэнгийн Алтанбулаг, Улаанбаатар хотын хэд хэдэн хэсэгт хязгаарлалт хийнэ. Энэ нь зам хаана гэсэн үг биш тойрч явна гэсэн үг. Тусгаарлагдсан хэсэгт тээврийн хэрэгслээр орох гэдэг, ах дүү, хамаатан садандаа хүнс, хувцас өгөх гэж ажил хүндрүүлж байна. Хүндрэл битгий учруулаарай хэмээн мэдээлэв.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ