ФОТО: БНСУ-аас 244 иргэнээ эх орондоо авчирлаа

"МИАТ" компанийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд товлосон цагтаа буюу 16:30 цагт газардлаа.
Энэ удаагийн нислэгээр БНСУ-д байсан 244 монгол иргэн ирлээ. БНСУ-ын Дэгү зэрэг өвчний тархалт өндөртэй болон коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах юм. Харин үлдсэн иргэдийг Хан-Уул дүүргийн “Энхсаран” сувилалд тусгаарлахаар холбогдох байгууллагууд бэлтгэлийг урьдчилан ханган, хуваарилжээ.
Иргэдийг Улсын онцгой байдлаас гаргасан шийдвэрийн дагуу тусгай хамгаалалтад, найман автобус гаргаж тээвэрлэлээ.
Эдгээр иргэдийг ар гэр, ойр дотны хүмүүстэй уулзуулахгүйгээр шууд тусгаарлах газар хүргэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ