Амьдрах, үхэхийн хүслэн

img

 

Улс орон, иргэд олон нийт эрвийх дэрвийхээрээ тив дэлхийг хамран тархаад буй COVID-19 вирусээр өвчилж орчлонгоос буцахгүй байхсан гэхээс чармайж байна. Тэр дундаа хүн ам цөөн манай улсын хувьд вирусийн тархалт нэгэнт газар авч дэгдвэл хүчин мөхөсдөнө гэдгийг дээр, дооргүй ухаарч буй тул амьд үлдэх, амьдрал хэвийн үргэлжлэх хүртэл хугацааг хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч чадлаарай хичээж байгаа.

 

Бизнес орлогогүйдэж, өрхийн төсөв нимгэрч, ажиллах нь ажиллаж амрах нь амарч арайхан л өдөр хоногийг залгуулж буй ч бүгд л амьд үлдэх хүсэлтэй. Гэтэл өндөр байшингийн ирмэг дээрээс үсрээд амиа хорлохыг хүссэн өөр нэгэн ч байна.

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт байрлах 45 дугаар байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 13:55 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 13:57 цагт очиж 10 минут ажиллан 21 настай, эмэгтэй  Н-ийг амиа хорлох гэж байсныг аварч аюулгүй буулгажээ.

 

Амьдралын ямар ч шалтгаан байж болох ч дээвэр дээр гүйж гарна гэдэг буруу л сонголт. Хожим өөрийгөө шоолж инээх өдөр ирэх вий. Амьдрал, үхэл хоёр алга дарамхан зайтай.

 

Хүн зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтоох адил тийм их хувь тохиолоор хүний хувь заяаг олж төрдөг гэдэг. Хүнд хэцүү бүрийд орчлонгоос буцах тухай бодож, тэнэмэл цоохор бэрхшээлийн өмнө тэнцвэр алдаж сөгдөхийн оронд хамгийн нандин хүслээсээ зуурч босоод харанхуй бүрэнхий болгоныг гэгээгүүлж мөрөөдөх хэрэгтэй.

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭРЛЭГИЙН ЭЛЧ ЭБИ КА:
ЯВАХ ЗАМД НЬ БҮҮ СААД БОЛ АМЬДРАЛААС УЙДСАН ХУЛГАЙЧ ЯВАХААР ГАРАХАД НЬ ДЭГЭЭДЭЖ ЗОГСООЖ БОЛОХГҮЙ.ҮҮНД ЯМАР Ч ШАШИН ХЭРЭГГҮЙ НӨЛӨӨГҮЙ ҮХСЭНИЙ ЧИНЬ ЕРТӨНЦИЙН ЭЗЭН ЕСҮС ОДОО ЭНЭ СОЛИОРЛОО ЗОГСОО ТЭР ЭЗНИЙХЭЭ ФЭС ХАЯГ УТАСНЫ ДУГААРИЙГ НАДАД ӨГ БИ ЯРИЛЦАЯ ҮНЭХЭЭР ЭЗЭН ЮМ БОЛ ЭНЭ КОРОНОГ АЛААДАХ ТЭГВЭЛ БИ ҮНЭМШИЙ БАГАХАН ШИГ ТЭНЭГТЭЭРЭЙ
2020-03-17
зочин:
үхэх цаг хугацаа нь ирэхээр хүссэн хүсээгүй үхэж л таараа,яагаад аминаасаа уйддаг юм бол,амьд явах хүсэлгүй бол хүн болж тѳрѳх хэрэггүй дээ,
2020-03-16
Н.Энхээ:
Шарын шашны худал хуурмаг сурталд автан мунхарах хүн нэг үеэ бодвол үнэхээр цөөрчээ.Лам бөө гэх хүмүүс айдас зовлонг хүмүүсийг айлгах гол зэвсэг мөн.Харин хүмүүс биднийг бүтээсэн цор ганц амьд Бурхан ЭЗЭН Өөрийн Ариун сударт бичихдээ " Бурхан хүмүүс бидэнд айдасын сүнсийг бус Харин хүч хайр,биеэ захирах Сүнсийг өгчээ" Айдас дор хайр байдаггүй... Бурхан ЭЗЭН "Бүү ай" гэж хэлж сургадаг...
2020-03-16
zochin:
uhel ch toodoggui ee
2020-03-16