Хөөрөгдөөгүй ҮНЭ

Коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж гуравдугаар сарын 10-16-ны 07:00 цаг хүртэл “хөл хорио” улс, хот хоорондын замын хөдөлгөөн олон улсын нислэгүүдийг зогсоосон. Коронавирусийн халдвар орж ирсэнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт ихэнх албан байгууллагууд цахимаар үйл ажиллагаа явуулж, ажилтнууудаа гэрээсээ ажиллах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэд хүнсээ нөөцлөх гэж хүнсний зах, дэлгүүрүүдэд уртаас урт дараалал үүсгэж байлаа.
Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан өнөө цагт хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж хүндрэл учруулахгүй байх үүднээс ШӨХТГ болон бусад нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.
Хэрэв зах, худалдааны төвүүд зохиомлоор үнэ өсгөсөн тохиолдолд 5-20 сая төгрөгөөр торгох журамтай. Иргэд үнээ нэмсэн аж ахуй нэгжүүдийг 1800-1284 дугаарт холбогдон мэдээллэх үүрэгтэй.
Тэгвэл хүнсний зах болон худалдааны төвүүдээр хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ дараах ханштай байна.
Мах, махан бүтээгдэхүүн:
Адууны мах, ястай кг – 9250 төгрөг
Үхрийн мах,цул кг - 13500 төгрөг
Үхрийн мах,ястай кг-11600 төгрөг
Хонины мах, цул кг – 9650 төгрөг
Хонины мах,ястай кг- 9700 төгрөг
Ямааны мах, ястай кг-8000 төгрөг
Хүнсний ногоо:
Төмс/монгол/ кг- 1000 төгрөг
Байцаа кг-1800 төгрөг
Манжин кг -1600 төгрөг
Лууван/монгол/ кг- 1800 төгрөг
Сонгино кг – 1500 төгрөг
Гурил:
Алтан тариа, нэгдүгээр зэрэг кг : 1250 төгрөг
Алтан тариа, хоёрдугаар зэрэг кг : 900 төгрөг
Алтан тариа савласан, дээд кг – 1500 төгрөг
Алтан тариа савласан, дээдийн дээд кг -2100 төгрөг
Будаа кг -3800 төгрөг төгрөг
Элсэн чихэр кг-2700 төгрөг
Сүү литр -2700 төгрөг зэрэг байгаа аж.
Өнгөрсөн өдрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ ханш харьцангуй тогтвортой, худалдаа эрхлэгчид ёс суртахуунтай хууль журмаа сахилаа. Цаашдаа ч үнэ ханшийг хөөрөгдөхгүй тогтвортой байлгана гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ