Б.Ууганбаяр: "Бага баян" амралтад тусгаарлагдсан иргэд төлбөрөө төл

Улсын онцгой комиссоос байгуулсан шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ны дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Бага баян" амралтад тусгаарлагдсан 60 гаруй иргэн төлбөрөө төлөөгүй байгаа. Эдгээр иргэнийг яаралтай төлбөрөө төл гэдэг үүргийг өгч байна" гэлээ.
Тусгай үүргийн нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд энэ хугацаанд гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах юм.
Тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд гүйлгээний утга дээр овог, нэр, регистрийн дугаар зэрэг холбогдох мэдээллийг бичээгүйн улмаас хэн, хаанаас, ямар зориулалтаар мөнгө хийснийг мэдэх боломжгүй байгаа аж. Иймд тусгаарлах байр, хоолны зардлыг ATM-ээр төлсөн иргэд 51-263583, 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад яаралтай холбогдохыг анхаарууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ