Т.Бадрал: Монгол Улсад аль ч орны иргэнийг өнөөдрөөс нэвтрүүлэхгүй
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Энэ цаг үеэс эхлэн гадны аль ч улс орны иргэдийг Монгол Улсад хүлээж авахгүй. Зөвхөн хүнс тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ. Бусад улс оронд байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдөр гуравдахь онгоцыг хүлээн авна. Нийтдээ 800 орчим иргэн ирнэ.
Цаашдаа олон дахин иргэдээ хүлээн авах нислэг үйлдэх нь эрсдэлийг дагуулж байгаа учраас тодорхой хугацааны дараа энэ хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Нутаг нэгтнээ хамгаалах үүднээс болж өгвөл амьдран суугаа орчиндоо дасан зохицож өөрийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ