Франц иргэний бие сайн, сэтгэл санаа өөдрөг байна


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр "МИАТ" компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр Монгол Улсын 244 иргэнийг эх орондоо авчирсан. Тус онгоцоор зорчиж ирсэн хоёр иргэнээс COVID-19 вирусийн халдвар илэрсэн болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Мөн Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм. Эдгээр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа. Халдвараар өвчилсөн Монгол Улсын гурван иргэн нь 37 болон 50-60 насны эмэгтэйчүүд гэдгийг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Харин энэ сарын 11-ны өдөр онош батлагдсан Франы улсын иргэний биеийн байдал сайн, сэтгэл санаа өөдрөг байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ