Монгол эрчүүд дунджаар 1 сая 358 мянган төгрөгийн цалинтай
Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистик мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 575.6 мянга нь эрэгтэйчүүд. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг. Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 1.1 хувь нь өрх толгойлсон, дундаж наслалт 66 байна. Эрэгтэйчүүдийн 633.1 мянга нь ажилтай, сарын дундаж цалин 1 358.5 мянган төгрөг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ