COVID-19: ОУВС Венесуэлд туслахаас татгалзав

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро шинэ төрлийн титэм вирустэй тэмцэх зорилгоор таван тэрбум ам.долларын санхүүжилт гаргах хүсэлтийг Олон улсын валютын санд (ОУВС) гаргасан. Харин ОУВС хүсэлт гаргагч нь олон улсын зүгээс хууль бус гэж үзсэн тул хүсэлтийг хүлээж аваагүй байна.
"Харамсалтай нь ОУВС энэ асуудлыг авч хэлэлцэх боломжгүй. ОУВС-ийн гишүүнчлэлийн дүрэмд тусгагдсанчлан олон улс хүлээн зөвшөөрсөн засгийн газартай сан хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Венесуэлийн эрх баригчдыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой асуудал тодорхойгүй" хэмээн ОУВС мэдэгджээ.
Энд дуулгахад, ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева хүсэлт гаргасан 20 гаруй оронд тусламж үзүүлэх зорилгоор нөөцийн хөрөнгөөс гурван их наяд хүртэлх долларыг гаргах боломжтой гэж мэдэгдэж байв.
ОУВС-аас тусламж авах боломжтой орнуудын талаар Георгиева тодорхой мэдээлэл өгөөгүй, харин яаралтай санхүүжилтийн механизмаар дамжуулан 50 тэрбум ам.долларыг эхний ээлжинд гаргах боломжтой гэж онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ