БНХАУ: Ядууралтай тэмцэх ажлын хүрээнд айл бүрийг интернетэд холбоно

img

 

Хятадын амьжиргааны түвшин доогуур бүс нутгуудад ядууралтай тэмцэх кампанит ажлын хүрээнд интернетэд холбох ажлыг хийнэ гэж БНХАУ-ын эрх баригчид мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 оны сүүл гэхэд ядуу тосгон, суурингуудын 99 хүртэлх хувь нь интернетэд холбогдоно гэж БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлтийн Үндэсний комисс, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хамтран гаргасан ажлын төлөвлөгөөнд тусгажээ. 

 

Төлөвлөгөө ёсоор 4G сүлжээ болон шилэн шугам Хятадын нийт тосгон, суурингуудын 99 хувьд нь хүрэх бол цахим худалдаа Хятадын бүх тосгон, сууринд хүрэх гэнэ. Мөн шуурхай хүргэлтийн албад өөрсдийн төлөөлөгчдийн газраа бүхий л хотуудад байгуулах ёстой гэж төлөвлөгөөнд онцолжээ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ