Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд цайны цаггүй ажиллаж байна

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн захирамжаар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. 

 

Тодруулбал Драгон, Дүнжингарав, Мишээл, Оргил төв дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийг өглөөний 10.00 цагаас оройны 16.00 цаг хүртэл ажиллахаар өөрчлөлт оруулжээ. Энэ нь COVID-19 вирусийн эрсдэлийг бууруулж, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй ажил аж. 

 

Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилчид цайны цаггүйгээр ажлын зурган цаг ажиллаж байгаа гэдгийг Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ