ШУУД: Ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

img

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийж байна. 

 

 

Тэрбээр: 

 

-Ноолуурын салбар тодорхой цаг хугацаатай бизнес. Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ. Ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 10 орчим хувийг бүтээгдэхүүн болгон экспортод гаргажээ. Энэ жил цогц арга хэмжээний үр дүнд энэ байдлыг өөрчлөхөөр боллоо. Төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийг олгоно. Нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо борлуулна. Ноолуур бэлтгэгч үйлдвэрүүдэд 3-5 хувийн зээл олгоно. Хөгжлийн банк 10 хувийн зээл олгодог. Зээлийн хүүгийн дундах зардлыг төр хариуцна. Тиймээс ноолуур бэлтгэлээ төрийн зохицуулалттай хийхэд үйлдвэрүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. Ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана. Малчдадаа эргээд урамшуулал олгоно. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулагхүй байх зорилт тавьж байна хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН-ыг дэмжиж байна !:
Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу. Тусгаарлагдаж байгаа иргэдийн бодит байдал ямар байна вэ. Хариуцлагыг ярих ёстой. Түүнээс гадна Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Засгийн газар өчигдөр зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа.
2020-03-19
manai malchid ene hetsuu tsag uedee mongol turuu bodood neg jiliinhee nooluuriig unegui ugchihej boldogui yum baih daa. daraa jil ni dahiad l garaad ireh bolhoor.
2020-03-19
sain baina banknii hadgalamjiig huuguu bolgoh heregtee mongo huuleltiig zogsooh bolson ene guchin jil bank torin ondor alban tushaaltan lizenz nereer baigal iin baylagiig hulgailagch nar uls ornii colomson shuudee
2020-03-19