ВИДЕО: Зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулсан нь бодит ажил биш
УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулж байгаа нь бодитой хэрэгжүүлсэн арга хэмжээ биш гэдгийг УИХ дахь АН-ын зөвлөл шаардлагадаа дурджээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:
-Цар тахлын аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад санал нэгдэхгүй байна. Иргэдээ оруулж ирж байгаа нь зөв ч гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Бидний авсан мэдээллээр гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Цар тахлыг тараахгүй байх бэлтгэл бий юу. Цар тахлыг нэг алдвал барих боломжгүй гэж Эрүүл мэндийн сайд нь хэлсэн. Эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй. Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэрийг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу.
Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа. Монголын Засгийн газар гурван сараар зээл төлбөр хойшлуулсан арга хэмжээ авч, ажил хийсэн юм шиг яриад байна вэ.
Өнөөдөр бид эрсдлийг зөв тооцох ёстой. Улс төрийн өнгө аясаар асуудалд хандаж болохгүй хэмээн мэдээлэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ