Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ч давтан шинжилгээгээр халдвар илрээгүй


Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гуравдугаар сарын 18-ны өдөр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг буюу COVID-19 вирус халдварласан болох нь тогтоогдсон.
Гэвч давтан шинжилгээг PCR машиныг ашиглан хийхэд хариу сөрөг буюу вирусийн халдвар илрээгүй байна. Тус иргэний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд иргэний эрүүл мэндийн байдлыг хянаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.
Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүй, халдвартай хүнийг яаралтай илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ