АН-ын ҮБХ хуралдаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батална

УИХ-ын сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн намууд энэ сарын 25-ны дотор Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргэх заалтай. АН-ын Үндэсний бодлогын хороо маргааш цахимаар хуралдана. Хуралдаанаар АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлах болон бусад асуудлыг хэлэлцэх юм. Цахим хурал хаалттай явагдах аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ