Гараа угаахаас гадна хоолойгоо тогтмол зайлж хэвшье

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өвчлөл буурч байна гэж тайвширч болохгүй. Ухань хотод сүүлийн гурван өдөр дараалан шинэ халдвар бүртгэгдээгүй. Энэ нь ард иргэд ариун цэврийг дээд зэргээр сахиж байгаагийн үр дүн гэж үзэн дэлхийн нийт жишээ авч байна. 

 

Иймд гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраас явахгүй байхыг дахин зөвлөлөө.

 

Иргэд гадагш яваад гэртээ орж ирсэн даруйдаа давс, тамедин, хужир зэрэг бодисоор хоолойгоо зайлах нь зүйтэй. Учир нь вирус хүний хамар хоолойгоор дамжин ам, амны хөндийд 3-4 цагт бэхлэгдэж үржигддэг тул хоолойго зайлснаар энэ процессыг саатуулах үндэс болох юм.

 

Иймд хоолой зайлахыг гар угаахтай адил хэвшүүлэх хэрэгтэй байгааг зөвлөлөө.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өглөө, оройд заавал мөн гаднаас орж ирээд сода, давс, лимон, тамедин, хужир, жамц давс, царван гм уусмалуудаар хоолой, ам, хамраа байнга зайл. Хүчий нь сулруулахгүйн тулд 5-7 хоногоор ээлжлээд явчих хэрэгтэй. Уусмалуудаа солино гэсэн үг. Нэг уусмалаар байнга зайлвал үйлчилгээ нь суларна. (аяга буцалсан усанд уусгаж бага зэрэг хөргөнө)
2020-03-21
haldvar irj bga suvgiig haaj olonhiigoo avraach gej megejliin hunii chin huvid guij baina.humuusiig gertee oorsdiigoo karantiil gej baigaa biz dee tuuntei adil ulsaa karantiilaach, uvchtun bol uvchtun, mongol uu frants uu hamaarahguigeer virus tsatsna. oorsdoo tangarag urgusun emch nar biz dee, esve salbadai nar yum uu?
2020-03-21