Монгол хүн сансарт ниссэн өдөр тохиож байна
2020-03-22

 

 

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр тохиож байна.  1981 оны  гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

 

Жүгдэрдэмидийн Гүррагчаа Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженерхошууч генерал хүн юм.

Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bayar hurgie. Yag argaggui ta sansart anh udaa nissen Mongol ulsiinhaa neriig delhiid gargasan gaviyatai hun shu. Urt udaan naslaarai.Sain saihniig husie
2020-03-23
hoorhii ene bas general geluu ineedtei ymaa
2020-03-22
Л.СОЛОНГО:
Та2 тоо баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөеБИД БҮХНИЙ БАХАРХАЛ ШҮҮ
2020-03-22
монгол хүн сансарт ниссэний өглөө уб-т их цас орчихсон, автобуснуудад гоё плакат наасан байж билээ.
2020-03-22
зочин:
Тэр үед сурагч байлаа. Монгол хүн сансарт нислээ гэсэн мэдээг шөнө хүлээн авагчаараа сонсоод маш их баярлаж догдолж байж билээ. Гүррагчаа, Ганзориг 2 баатартаа баяр хүргэе. Эрүүл энх, урт удаан наслахыг хүсье
2020-03-22