ВИДЕО: Алтанбулаг, Цагааннуурын боомтыг хааж, гадаадаас ажиллах хүч авахыг түр зогсооно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин нар мэдээлэл хийв.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Коронавирусийн халдварын тархалтын байдал улам ноцтой болж байна. Өнөөдөр дэлхийн 188 улсад халдвар тархаад байна. Энэ нь бараг бүх орон тархлаа гэж үзэхэд болно. Өнгөрсөн нэг хоногийн дотор АНУ-д 5845-аар, Италид 6855-аар халдвар нэмэгдсэн. Монгол Улсын хувьд нийтдээ 10 иргэн коронавирусийн халдвар авсан гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас Засгийн газар Улсын онцгой комиссоос оруулсан саналыг дэмжлээ хэмээн мэдээлэв. Үүнд:
- Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгах шийдвэр гаргалаа.
- Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах
- Олон улсын хуваарь нислэг, төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Үүнтэй холбогдуулан Цагааннуурын боомтоор орж ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж. Энэ байдлыг журамлахын тулд дээрх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн оройн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд, цаашид хаахаар болжээ.
ОХУ бусад улсын иргэдийг өөрийн нутгаар дамжуулахыг хориглосон. Тиймээс тэнд сурч байгаа манай оюутнууд Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа. Тиймээс өмнөх иргэдээ чөлөөлөхөөр ирэх долоо хоногийн бямба гаригийн өглөөний 06:00 цаг хүртэл хүлээж аваад, хорио тогтоохоор болжээ.
Гадаадын ажиллах хүчийг авахгүй, ажлаа хойшуулах шийдвэр гаргасан байна. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг 14 хоногт орон даяар өрнүүлнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ