Д.Сарангэрэл: Тээврийн товчоодод эмч ажиллуулна

Засгийн газар хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын онцгой комиссоос оруулсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн, боловсролын байгууллагын үйл ажиллагааны, олон улсын нислэгийг түр хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах саналыг дэмжжээ. Үүнтэй холбогдуулан ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Иргэдийг дахин 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж гаргаж байна. Иргэд тусгаарлалтад байхгүйгээр гэрээсээ гарсан тохиолдлыг яаж хянах вэ?
-Ариутгал, халдваргүйтлийн асуудал маш чухал байгаа. Тийм учраас Засгийн газраас шийдвэр гаргаж үндэсний хэмжээнд гадаа орчин, айл өрх, албан байгууллагад ариутгал халдаргүйжүүлэлтийн ажлыг хийнэ. Дэлхийн 188 оронд халдвар тархаад байна. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг улам чангатган, коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Эмнэлэгт халдвартаа иргэдээ эмчлэх нэг өөр. Сүүлийн үед халдварлах хугацаа уртасч байна гэж байгаа. ДЭМБ 14 хоногийн карантины хугацааг өгч байгаа. Гэхдээ ЭМЯ хяналтад 14 хоног, гэртээ дахиад 14 хоног хяналтад байх зөвлөмжийг гаргалаа. Иргэд гэртээ тусгаарлах хяналтыг орон нутгийн удирдлагуудад өгсөн байгаа.
-Халдварын хэсэгт ажиллаж байгаа мэргэжилтнүүд өөрийгөө хэр хамгаалж байгаа вэ?
-ХӨСҮТ-д халдвар авсан 10 хүн байгаа. Эмчилж байгаа эмнэлгийн ажилтнууд энэ хүмүүстэйгээ тусгаарлагддаг. Мөн хувийн хамгаалалтын хангалтыг хийж байгаа. Дэлхийн хэмжээнд маск ховордсон. ДЭМБ-аас тодорхой хэмжээний маскийг Шадар сайдад нийлүүлэхээ мэдэгдсэн. Эрүүл мэндийн ажилтнууд олон улсын стандартын дагуу хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж байгаа.
Товчоодоор орж ирж байгаа иргэдийн халуун үзэх, асууж бөглүүлж байгаа. Гомдлууд гарч байгаа учраас эмч мэргэжилтнүүд ажиллахаар болсон.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ