Увс аймгийн шилдэг нөхөрлөлүүд шалгарлаа
Увс аймгийн Улаангом хотод “Нөхөрлөл хөгжлийн түншлэл-2011” арга хэмжээ боллоо.Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, БОАЖГ, УНАСУТХГ-ын ХЗ, Алтай соёны төсөл, ДБХС-гийн МБХГазар, Гулзатын санаачилга ТББ, Увс нуур нөхөрлөлийн холбоо ТББ хамтран зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний үеэр 2011 оны байгаль хамгаалах шилдэг нөхөрлөл, нөхөрлөлийн гишүүдийн үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүн зэргийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Шилдэг нөхөрлөлөөр Ховд сумын “Өмнө-Отор” нөхөрлөл тэргүүн байр, Бөхмөрөн сумын “Ямаат” нөхөрлөл дэд байр, Улаангом сумын “Түвшин төгөлдөр Хархираа” нөхөрлөл 3-р байр эзэллээ. Харин шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нөхөрлөлөөр Сагил сумын “Жимст хайрхан” нөхөрлөл, Бөхмөрөн сумын “Шар харгай”, Сагил сумын “Харгайт” нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүн шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнуулав. “Өмнө-Отор” нөхөрлөлийнхөн өдрийн ажиглалтын дэвтрийн загвар гарган өрх бүрээр хөтлүүлсэн нь онцлох ажил болж чаджээ. Мөн байгаль орчны сургалт сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулж, байгаль хамгаалах төлөвлөгөөт ажлаа сайн гүйцэтгэсэн тул зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар тэргүүн байранд шалгарсан байна. Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Жинс хайрхан” нөхөрлөлийн шар сүүгээр хийсэн чихэр олны талархал хүлээж, тэргүүн байрын шагнал гардсан. Нөхөрлөл хөгжлийн наадмыг зохион байгуулах комисс шалгаруулалтыг хийсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ