ДЭМБ: АНУ COVID-19 вирусийн шинэ голомт болж болзошгүй

img

 

АНУ COVID-19 титэм вирусийн цар тахлын шинэ голомт болж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) албан ёсны төлөөлөгч Маргарет Харрис мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Маргарет Харрисын мэдэгдсэнээр, өнөөдрийн байдлаар Европ болон АНУ титэм вирусийн гол голомтууд болсон аж. Сүүлийн өдрүүдэд шинээр батлагдсан тохиолдлуудын 85 хувь нь АНУ, Европд гарсан бол үүнээс 40 хуь нь АНУ-д бүртгэгджээ. 

 

Энд дуулгахад, АНУ-д халдвар авсан хүний тоо 50 мянгад дөхсөн бол аюулт өвчний улмаас 600 хүн нас барсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Замбараагүй заваан хүмүүс болоол ингэж их тархдаг байх даа. Гийнхан арай цэвэрхэн юм бишүү
2021-03-26
Zochin:
Usa-d 1 say garan hun halfvar avch 56000 hun nas baraad bn . Toogoo buruu bichsen bn.
2020-04-28