ЭМЯ: Эхний өвчтөн эдгэрээд гарахад 10 хоног шаардлагатай

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Цахим хуудаснаа "Covid-19 вирусийн халдвартай хоёр Монгол эмэгтэй эдгэрлээ. Франц иргэний уушгины үрэвсэл эдгэрсэн" гэсэн мэдээлэл цацагдсан.

 

Үүнд Эрүүл мэндийн яамнаас "Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үг хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байхыг анхааруулж байна" гэдэгэ албан тайлбар хийлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ