COVID-19: Буриадад хоёр тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ

img

 

Буриадад шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хоёр тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн талаар "Восток Телеинформ" мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өвчтнүүдийг Буриад улсын халдварт өвчний эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа гэнэ. Титэм вирусийн халдвар авсан тохиолдол баталгаажсантай холбоотойгоор өвчтөнүүдтэй хавьтсан хүмүүсийг илрүүлэх, шинжилгээнд хамруулах, халдваргүйжүүлэх ажил хийх зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг Буриадад авч байна. 

 

Гуравдугаар сарын 26-ны өдрийн 08.00 цагийн байдлаар Буриадын эмнэлгүүдэд халдвар бүртгэгдсэн орнуудаас ирсэн 24 хүн амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Путин: Ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно, гэртээ байцгаана уу!

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Хойт хилээ хаах нь зөв шүү
2020-03-26
ZA KHOID KHILEE KHAAKHAAS UUR ARGAGUY BOLLOO DOO
2020-03-26