COVID-19 хувцас болон модон эдлэл дээр хоёр хүртэлх өдөр амьдрах чадвартай

img

 

Хонконгийн эрдэмтэд COVID-19 вирус идэвхитэй байдаг хэмийг тодорхойлжээ. Тэдний судалгааг  medRxiv нийтэлсэн байна.

 

Эрдэмтдийн үзэж байгаагаар дөрвөн хэмийн нөхцөлд вирус удаан хугацаанд тэсвэртэй байх бөгөөд халдваргүйжүүлэлт хийгээгүй бол 14 хоног хүртэл хугацаанд идэвхитэй байх боломжтой гэнэ.

 

Түүнчлэн, шинэ төрлийн вирус төрөл бүрийн эд зүйлийн гадаргуу дээр хэр удаан тогтохыг эрдэмтэд судалсан байна. Судалгааны дүнд, цаасан дээр гурван цаг, хувцас болон  модон эдлэл дээр хоёр хүртэлх өдөр, шилэн дээр дөрөв хүртэлх өдөр, харин хуванцар дээр долоо хүртэлх өдрийн хугацаанд идэвхитэй байгаа нь тогтоогджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотоос эхэлсэн COVID-19 халдварыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 11-ний өдөр цар тахал хэмээн зарласан. Дэлхий даяар 570 мянга гаруй хүн халдвар авсан бол 26 мянга гаруй хүн вирусийн халдварын улмаас нас баржээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ