Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ
Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэхээр болжээ. Тус газарт орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгохоор дөрөвдүгээр сарын 01-ээс зургадугаар сарын 05 хүртэл хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон байна. Энэ талаар Нийслэлийн хот тохижилтийн газар, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга н.Бямбадорж, Улаанбатар хотын захирагчийн албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга н.Гансэлэм,УБУСУГ-ын ОНӨААТГ-ын Шугамын ашиглалт засварын албаны дарга н.Эрдэнэбат нар мэдээлэл хийсэн юм.
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг 2006 онд хувийн компанид эзэмшүүлээд өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлжээ.
Хотын засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн газрын бүтээн байгуулалтын талаар ард иргэдээс санал хүсэлт авж уг бүтээн байгуулалтыг хийхээр болсон аж. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Шинэчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн албан ёсны нэршил байгаа юу?
-“Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”
-Тендэр зарласан уу?
-Засаг даргын захирамжаар нийслэлийн өмчит хот тохижилтын газраар хийлгэхээр болсон.
-Хэдэн төгрөгний өртгөөр бүтэж байгаа вэ?
-Нийт 3,2 тэрбум төгрөгний өртөгтэй. Дэд бүтэцтэй байгаа.
-Цэцэрлэгт хүрээлэнг өөрчлөх үү?
-Ногоон байгууламжийн зориулалт өөрчлөгдөхгүй. Зарим ногоон байгууламжийнг шилжүүлэн суулгана.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ