АНУ: Орос, Америк хоёр хүнд үед нэгэндээ тусална

img

Дэлхий даяар тархсан аюулт өвчинтэй тэмцэхэд ОХУ Итали руу тусламж илгээж байсан бол энэ удаад АНУ-д хүмүүнлэгийн ачаа хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросоос онгоц ирж байгаа талаар мэдээлж байсан бол энэ удаад ОХУ-ын тусламжийн талаар Америкийн Төрийн департамент мэдэгдэл хийжээ. 

 

ОХУ, АНУ нэгэндээ хүнд цаг үед нь хүмүүнлэгийн тусламж нэг бус удаа үзүүлж байсан, цаашид ч харилцан туслалцана гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус мэдэгдсэн байна. 

 

"Бидний амь насанд заналхийлж буй дайсныг дарахын тулд одоо бид хамтран ажиллах цаг нь ирсэн" хэмээн Морган Ортагус мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, лхагва гаригт Нью-Йорк хотноо Оросын Агаар сансрын хүчний онгоц газардаж, хүмүүнлэгийн ачаа хүргэсэн байна. Энэ ачаанд эмнэлгийн тоног төхөөрөмж, уушгины хиймэл амьсгалын аппарат, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэгсэл багтжээ. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросууд туйлдаж байгаа. Бодит нөхцөл байдал дээр хүн хүч, хөрөнгө мөнгө, асар зөрүүтэй.
2020-04-04
Энхээ:
Бие биенээ хядна гэж зэвсэг хийж байснаас дэлхийгээ энэ өвчнөөс хамгаалах ,байгаль орчноо хамгаалах тал дээр илүү хамтарч ажиллаж,бид нэг л хувь тавилантай гэдгээ мэдрэх сайхан цаг ирж явна аа! Хурай хурай!
2020-04-03
Зочйн:
Яамар гоё саихан баина нулимс гарч баина амжилт хvсьэ
2020-04-03
Зочин:
Одоо хүн гээ ч амьтан нийтээрээ даяараа тэнэг л болчхоогүй бол тэр зэвсэг дайн байлдаанаа бүр орхих мартах хэрэгтэй юм шиг хүн төрөлхтөн тэр чигтэй нүдэнд үл үзэгдэх ганц вирусэнд л устаж үгүй болоход амархан байгаа нь харагдаж байна өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр болохоор болчихож
2020-04-02
zochin:
Amerik ch noxoidoo. Amisgaa avchixaad novshirno doo.
2020-04-02