ЭМЯ: Турк, БНСУ-д аялаад ирсэн "сэжигтэй" эмэгтэйг Дархан-Уул аймагт тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Манай улсын хувьд COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол 14 бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа. Өнгөрсөн хоногт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлажээ. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан эмэгтэй Турк, Солонгос, Энэтхэг улсаар аялсан өгүүлэмжтэй, уушгины хатгалгааны шинж тэмдэгтэй байгаа аж. Түүний ойрын хавьтлын 7 хүнийг мөн тусгаарлажээ. Харин Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн нь ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн тул өөрийгөө сайтар тусгаарласан тул хавьталгүй аж.
Улсын хэмжээнд нийт 2171 хүн тусгаарлах байранд ажиглалтад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ