COVID-19: Буриадад халдвартай хүний явсан маршрутыг онлайнаар харуулахаар болжээ

img

COVID-19 вирусийн халдвар авсан хүн очсон газруудыг тэмдэглэх онлайн газрын зургийг Буриадад гаргахаар болжээ. Тус улсын тэргүүн Алексей Цыденов дөрөвдүгээр сарын хоёрны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан  мэдэгдэл хийхдээ энэхүү үйлчилгээ нь хүмүүс халдвар авсан хүнтэй хавьталд орсон эсэхээ мэдэхэд туслах гэнэ. 

 

"Олон нийтийн сүлжээгээр хүмүүс COVID-19 вирусийн халдвар авсан хүмүүсийг нэг бүрчлэн нэрийг нь зарлахыг шаардаж байна. Би тэднийг санаа зовниж байгааг ойлгож байгаа ч бид халдвар авсан хүмүүсийн нэрийг зарлахгүй. Ойрын өдрүүдэд, халдвар авсан хүний явсан бүхий л чиглэлүүдийг харуулсан онлайн зураг гарах юм. Энэ үйлчилгээ нэвтэрмэгц та бүхэнд мэдээлнэ" хэмээн Цыденов мэдэгджээ.

 

Түүнчлэн өнөөдөр тус улсад хавьтагчдыг илрүүлэх, сорилтод хамруулах механизм боловсруулагдаж дууссан гэдгийг дуулгасан байна.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Буриадад халдварын тохиолдол таваар нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 30 болсон юм. Вирусийн халдвар авсан хүмүүсийн хавьтагчдыг илрүүлэн, шинжилгээ авсан бөгөөд тэдгээрээс сэжигтэй тохиолдол зургаа илэрснийг Новосибирскийн лаборатори руу шинжилгээг илгээжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хммм:
Тэгэхэд манайх нэрийг нь нууцлаад байдаг. Хятадууд автобусанд хаана сууж явсаныг нь хүртэл зураад гаргаад байсан шт. Энэ чинь хувь хүний нууц бишээ, малнуудаа. Халдварт өвчин. Ил зарла
2020-04-03