Билл Гейтс: Тахлыг давахад бүх нийтээр 10 долоо хоног хөл хорионд байх нь тустай

img

Таван жилийн тэртээ, COVID-19 -тэй төстэй цар тахалд хүн төрөлхтөн бэлэн биш хэмээн сануулж байсан Билл Гейтс АНУ дахь тахлын нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар тус улс ихээхэн хугацаа алдсан бөгөөд одоо хүмүүс болон эдийн засагт учрах хор хохирлыг багасгахын тулд америкчууд бүгдээрээ дахин 10 долоо хоног гэртээ байх шаардлагатай гэнэ. 

 

Тэрбээр энэ талаар The Washingyon Post  сонин дахь буланд нийтлэл өгсөн байна. Энэ нийтлэлдээ олон нийтийн тусгаарлалтыг бүхий л мужууд хэрэгжүүлэх ёстой гэж зөвлөжээ.

 

"Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг ухамсарлахгүй байх нь эдийн засгийн хор хохирлыг гүнзгийрүүлэхийн дээр ирээдүйд вирус дахин тархаж, нас баралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй" хэмээн Гейтс бичжээ.

 

Түүнчлэн, АНУ COVID-19 вирусийн сорилыг авах ажлыг улам бүр өргөн цар хүрээтэй хийж, эрүүл мэндийн салбарынхныг нэн тэргүүнд сорилд хамруулах ёстойг онцолсон байна. 

 

Урьдчилан сэргийлэх тарилгын тухайд, мэдээллийн анализ дээр үндэслэн вакцин боловсруулах ёстой гэж Гейтс үзэж байгаа гэнэ. Шинжлэх ухааны түүхэнд байгаагүй ч 1,5 жилээс богино хугацаанд вакцин бүтээх боломжтой гэж Билл Гейтс үзэж байгаа бөгөөд гэхдээ үүний тулд хувийн компаниуд биш харин Холбооны Засгийн газар энэ ажлын зүтгүүр болох ёстой гэж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ