Ө.Энхтүвшин: Токиогоос эрсдэлтэй иргэд ирж байна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Токио- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа 266 зорчигч, нислэгийн баг нийлээд 275 хүн тусгаарлагдах аж. Нислэгийн явцад зорчигчдын халууныг хэмжжээ. Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай иргэд 10 гаруй, дамжин ирж байгаа 55, жирэмсэн 3, бага насны хүүхэд 10 гаруй, бусад зорчигч 151 ирсэн байна.
Өнөөдрийн байдлаар гадаадийн бүс нутгийн 45 улсад манай улсын 6100 иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа гэнэ. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, богино хугацааны визтэй 135, байры асуудалд орж байгаа 374 оюутан 585 оюутан, санхүүгийн хүндрэлд орж байгаа 54 бусад шалтгаантай 3904 иргэн байна. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:
-Улсын онцгой комиссын дэргэдэх шуурхай штаб 24 цаг ажиллаж байна. Коронавирусийн тархалтын байдал хүндэрч байна .АНУ-д нийт 244877 иргэн халдвар авсан байгаа бол нэг хоногт 29784 хүн нэмэгдсэн. Италид 115242 хүн өвчилсөн. Нэг өдрийн дотор 4668 хүн нэмэгдсэн . Германд нэг өдрийн дотор 6813 болж, Франц 2116 хүн болжээ. Нас барсан хүн АНУ- д гэхэд 968 хүрээд байна. Дэлхийн бүх улсад өвчин дарагдаж байж монгол хэвийн байдалд орно. Мөн цаг үеэс хамаарч ялгаварлан гадуурхалт их байна.
Манай улс нислэгийн хэлэлцээрт орон руу нислэг хийнэ. АНУ зэрэг улс руу нислэг үйлдэх боломжгүй. Дараагийн нислэг Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл -Улаанбаатар чиглэлээр явагдана. Манай зүгээс тухайн улсдаа шинжилгээ хийлгэсэн байх хэрэгтэй гэж шаардлага тавьж байгаа. Үүний дагуу Солонгос улсаас ирж байгаа иргэд шинжилгээнд хамрагдсан харин ирсэн иргэдийн 18 хүн шинжилгээ өгөөгүй байсан. Япон улсад шинжилгээ хийлгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс шинжилгээ өгөх боломжтой. Токиогоос ирж байгаа 266 иргэд шинжилгээ өгөөгүй, эрсдэл бүхий иргэд байна. Байрлуулах байр савыг бүрэн бэлдсэн байна хэмээн мэдээлэв.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ