
Өмнөд Америкийн Чили улсад рейхтерийн шаталбараар 5.6 магнитудын газар хөдлөлт болжээ. Энэ талаар АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ.
Газар хөдлөлтийн төв цэг нь тус улсын Кокиумбо мужид байсан аж. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн цунами үүсэх хэмжээний гамшиг үүсэхгүй ч тус улсын хувьд эрсдэлтэй.
Учир нь Чили улс нь дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхжилтэй бүсэд хамрагддаг хэрнээ дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгч улс юм. Тиймээс байнга газар хөдлөдөг ч гэж хэлж болох улсад газрын гүнд үйл ажиллагаа явуулдаг уурхайдад ихээхэн эрсдэлтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ