Д.Нямхүү: Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа

img

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.07/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ОХУ-д халдварын тохиолдол хоногт 1000-аар нэмэгдэв. Герман улсад сүүлийн дөрвөн өдөрт халдварын тохиолдол дараалан буурч байна. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх хувийг 15-59 насныхан эзэлж байгаа бол эрэгтэй эмэгтэй, хүмүүст өвчлөл 50,50 хувийн харьцаатай байгаа аж. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд  сөрөг хариу гарсан. Эдгээр иргэн сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд дахин шинжилгээ авч хянана.

 

Франц иргэний биеийн байдал сайн байна. Тус өвчтөний "Бадрах Энержи" компани ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зориулан цалин, урамшуулал болгож 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч, ажилчиддаа жигд хуваан урамшуулал болгон тараахаар тохирсон.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаад надад Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу нэг лабораторийн шугам ХӨСҮТ-д нээгдлээ. Монгол Улс даяар 2020.04.06-нд сэжигтэй тохиолдолд тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ 6, Токио -Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 182 хүнээс вирус илрээгүй. Нийт өчигдөр 2222 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй сайхан мэдээ байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлагдан хяналт, тандалт, шинжилгээ хийгдэж байгаа. 

 

ХӨСҮТ-өөс өчигдөр 65 хүн эмнэлгийн тусгаарлалтаас гарч гэрийн, өрхийн хяналтад шилжсэн. Бид дараагийн онгоцоор хүлээн авах бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна" гэлээ. 

 

Манай улсад COVID-19 вирусийн лабораториор батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Ийнхүү дөрвөн иргэн эдгэрэн эмнэлгээс гарч 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солонгост эдгэрч гарсан олон хүн эргэж өвдөөд байна. Дахиж өвчнөө тараагаад . наад өвчин чинь салдаггүй өвчин. Гадаадынхныг хөөж гарга. Франц турк монголоос дээр хөгжсөн улс танарыг шоолж байгаа
2020-04-08
zochin:
Bitgii huurtsuglu. Amisgal zurh sudasnii dutagdalgui hungun uvchtun emchilj baigaagaa gaviya meteer surjigneheesee ich.
2020-04-07
Т.Гансүх:
БАЯРЛАЛАА. ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ЭГЭЛ БААТРУУД, ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ТА НАРААРАА БАХАРХАЖ БАЙНА. ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
2020-04-07
irgen:
estoi saihan medee, emnelgiin ajiltanguud taivshirch bolhgui oorsdiigoo l sain hamgaalaarai, byh hymyyst bayarlaj baina shyy
2020-04-07
БҮҮ ТАЙВШИР:
БНСУ-ын Дэгү хотод бүрэн эдгэрсэн 51 хүнээс дахин коронавирусийн халдвар илэрсэн тухай Их Британийн “dailymail” сайт мэдээллээ. Энэ нь вирус дахин идэвхждэг байж болзошгүй гэх айдсыг нэмэгдүүлж байна.
2020-04-07
МАШ АЮУЛТАЙ:
БНСУ-ын Дэгү хотод бүрэн эдгэрсэн 51 хүнээс дахин коронавирусийн халдвар илэрсэн тухай Их Британийн “dailymail” сайт мэдээллээ. Энэ нь вирус дахин идэвхждэг байж болзошгүй гэх айдсыг нэмэгдүүлж байна.
2020-04-07
Цагаан нөмрөгт баатрууд маань удахгүй улсын болон хөдөлмөрийн баатрууд болох биз.
2020-04-07
manai emch nar uneheer mundag ymaa bayr hurgey
2020-04-07
zochin:
Frants irgeniig ymar udaan emchilj baina aa. Terbum tugrugnii avilga avchihaad deer ni shantaajilj 100 say tugrug avsniigaa zarlaad l.
2020-04-07
зочин:
Эмч нартаа маш их баярлалаа. Энэ цаг үе эмнэлэгийн ажилтан албан хаагчид ямар их хэрэгцээтэй хүмүүс вэ гэдгийг яруу тодоор харуулж байна. Энэ өвний үед хэн нь хэн бэ гэдэг шалгуур танигдаж байна даа. Сайд дарга нар ямар их хор найруулдаг ард түмэн нь ямар байдалтай байж байгааг эмч эмнэлгийн ажилчидын чадвар үнэлэмж хэрэгтэй гэдгийг тодоос тод харуулж байнаа
2020-04-07
ЗОЧИН:
НЯМХҮҮ БОЛОН ЧИНБАЯР ЭМЧИЙН БАГТ БАЯРЛАЛАА??? ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.ТА НАР МИНЬ БАС ХАЛДВАР АВАХГҮЙ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.
2020-04-07
olon ulsyn emch naryn udriin mendiig emch nartaa khurgie , ta nar bol ene tsagiin baataruud shuu , mundag yumaa
2020-04-07
Irgen:
Tun saihan medee bna.
2020-04-07